MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Улс төр

БСШУС, Зам тээврийн хөгжлийн дараагийн сайд хэн бэ
2018 оны 12-р сарын 05, 02:20:00
new photo

 УИХ-аар гурван сайдын асуудлыг тун удахгүй хэлэлцэнэ. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг Засгийн газрынхаа эсрэг шийдвэр гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар нь ЖДҮХС-аас зээл авсан асуудалд нэр холбогдсон учраас өөрийн хүсэлтээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.

Тэднийг сайдаас чөлөөлөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэгэхээр тэдний дараа яамдыг тэргүүлж ажиллах сайд нарын томилгоо тун удахгүй хийгдэнэ гэсэн үг. Энэ асуудлаар элдэв таамаг улс төрийн хүрээнд ч яригдаж эхэллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар БСШУС-ын дараагийн сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нарын нэр яригдаж байна. Эднээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сайд болохын тулд их идэвх, зүтгэл гаргаж байгаа гэх мэдээлэл байна. Тэрбээр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийг хамгаалж маш идэвхтэй ажилласан. Тийм учраас нүүр бардам сайдад горилж байж мэдэх юм. Түүнээс “Та сайд болох уу” гэж асуухад тийм, үгүй гэх хариултын алиныг ч өгсөнгүй. Ямартай ч сайдад горилогчдоос тэрбээр хамгийн хөөцөлдөлгөө сайтай байгаа аж.

Мөн БСШУС-ын төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханыг албан тушаал ахиж сайд болохоор горилж байгаа мэдэлэл байна. Г.Чулуунбаатар сайдын үед түүнийг салбар яамаа мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүй гэх үндэслэлээр төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч шүүхээр заргалдаж ялалт байгуулснаар ажилдаа эргэн томилогдсон. 

Нөгөөтэйгүүр мөн Зам, тээврийн хөгжлийн сайдад горилогчдын нэрс таамаг төдий улс төрийн хүрээнд яригдаж байна. Энэ салбарын сайд болох хамгийн өндөр магадлалтай хүн нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг гэх мэдээлэл байна. Сар гаруйханы өмнө Зам тээврийн хөгжлийн сайдын томилгоог хийх үеэр Я.Содбаатарын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь тэр байсан. Хэрвээ Я.Содбаатар томилогдоогүй бол М.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайд болох байв. Тиймээс тэрбээр энэ удаа Зам, тээврийн хөгжлийн сайд болох хамгийн өндөр магадлалтай хүнээр яригдаж байна.

Хэвлэх Share
new photoХууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг үүрээр цагдан хорилоо
new photoГацууртын Чинбат ЖДҮ-с том Төрийн санг хоосолжээ
new photoЗТХЯ-ны ТНБД-ын албан тушаалд С.Батболд сонгогджээ
new photoЧ.Улааны томилгоо 28 хоногоор, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг сайдаас чөлөөлөх хугацаа 16 хоногоор ХЭТЭРЧЭЭ
new photoЛ.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
Прокуророос 3 гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.