MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Parlament yellow

УИХ-ын гишүүн асан Г дахин хүчингийн хэрэгт холбогдсон уу
2018 оны 11-р сарын 29, 12:36:15
new photo

 ХОЁУЛАА БҮЛЭГЛЭН 28 НАСТАЙ ЭМЭГТЭЙ Э-Г ХҮЧИНДЭХИЙГ 

ЗАВДСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Энэ сарын 26-27 нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Вива сити” орон сууцны хорооллын М байранд /хохирогчийн нэр хүндэд халдаж болзошгүй тул байрны тоотыг дэлгэрэнгүй оруулаагүй болно/  28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Г, /31 настай/ түүний найз Э /31 настай/ нар бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Хэрэг гарсан өдрийн өглөө хохирогч цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл гаргасан байна. Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй” хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, тэмдэглэл хѳтѳлж хэрэг бүртгэл нээжээ.

Албаны эх сурвалжийн хэлснээр, УИХ-ын гишүүн асан Г болон түүний найз Э нар хохирогч эмэгтэйн хүзүү, хөл, гуяны хэсгийг гэмтээжээ. Эмэгтэйн биеийн зарим хэсэг хөхөрч хавдсан, ѳгзѳг, хѳл, хөлний дотор хэсэг няцарсан байсан аж. Тухайн хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мѳрдѳн шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хохирогч эмэгтэйг 31 настай хоёр залуу бүтэн гурван цагийн турш /энэ сарын 27-ны шөнийн 01:00 цагаас 04:00 цагийн хооронд/ эрхэндээ оруулж, бэлгийн дур хүслээ хангахыг завдсан байна.

Хэргийн талаар УИХ гишүүн асан Г-тэй утсаар холбогдон тодруулахад “Та нар боль л доо” гээд утсаа салгасан юм. Түүнтэй дахин холбогдож тодруулах гэсэн боловч тэрээр утсаа аваагүй юм. Хэрэв түүний хүчингийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэдэг нь мѳрдѳн байцаалтын шатанд тогтоогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-д заасны дагуу яллах юм байна.

Хэвлэх Share
new photoУИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ
new photoЖ.Батзанданг АН-аас "хөөж", Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших эрхийг хаслаа
new photoЖДҮХС-аас зээл авсан Засгийн газрын сайд нарыг АТГ-аас шалгаж байна
САЙД Н.ЦЭРЭНБАТ ЗАСГИЙН ГАЗРЫН ХАРЬЯА 29 САНГИЙН ДӨРӨВТЭЙ НЬ НЭР ХОЛБОГДОВ
new photoЗасгийн Газрыг огцруулах бичигт ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдийг зарлаж байна
new photo Онигооны эзэн
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.