Өнөөдөр Засгийн газрыг болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг  огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Үүнтэй холбогдуулж МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдлаа. МАН-ын УЗ-ийн хурлаас У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. МАН-ын УЗ нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн суусан гэж УЗ-ийн гишүүн С.Бямбацогт мэдээлэл өгсөн юм. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар өнөөдрийн УЗ-д санал өгөх эрхгүй гэж үзэж байгаа талаар УЗ-ийн гишүүн С.Бямбацогт мэдээлэл өглөө.