MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Улс төр

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ, ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД НАРЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ
2018 оны 11-р сарын 27, 12:27:33
new photo
Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон нийслэлийн Засаг дарга С.Батболд нарыг огцруулах асуудлыг УИХ, нийслэлийн төвшинд өнөөдөр хэлэлцэнэ.

 

Уг нь Засгийн тэргүүн, хотын удирдлага хоёрыг огцруулах асуудлыг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэхээр төлөвлөсөн ч тодорхой шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болж, хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон ч нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийнхэн завсарлага авсан юм. Учир нь, тэд хотын даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өөрөө танилцуулах ёстой гэж үзжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан бөгөөд үүний дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27 буюу өнөөдрийн дотор асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд үүрэг болгосон юм.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар 27 гишүүн УИХ-д албан бичиг өгсөн. Хуулийн дагуу энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх учиртай. Тиймээс өнгөрсөн баасан гарагт уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй билээ.

Хэвлэх Share
new photoХууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг үүрээр цагдан хорилоо
new photoГацууртын Чинбат ЖДҮ-с том Төрийн санг хоосолжээ
new photoЗТХЯ-ны ТНБД-ын албан тушаалд С.Батболд сонгогджээ
new photoЧ.Улааны томилгоо 28 хоногоор, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа нарыг сайдаас чөлөөлөх хугацаа 16 хоногоор ХЭТЭРЧЭЭ
new photoЛ.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эргүүлэн татах асуудлыг “ЦАРЦААЖ”, нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ
Прокуророос 3 гишүүнийг эгүүлэн татах санал оруулахаар төлөвлөжээ
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.