Очир төв амиа алдсан 13 настай охин шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд эхэлсэн билээ. Шүүх хурлын талаар талийгаач охины өвөө Т.Лхагвасүрэн "Миний охин багаасаа л ардын дуулдаг байсан. Манай удамд ардын дуу дуулдаг хүн байсан. Одоо миний охин байхгүй болчлоо. Насанд хүрээгүй бага насны хүүхэд зочид буудал руу орж байхад буудлын үйлчлэгч яагаад шалгаагүй юм бэ. Миний охин шүдээ цөм цохиулж, нүд нүүр нь танигдахгүй болтлоо зодуулж байхдаа орилж, хашгирсан байгаа. Тэрийг яагаад сонсоогүй юм бэ. Хэрэг болсоны дараахан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "наад хэргээ наашаа явуулчих гэж хэлсэн байдаг. Очир төвийг Д.Дамба-Очирынх гэж ярьдаг юм байна лээ. Эхнэр нь энэ төвийн захирал хийдэг. Энэ хэрэгт хамгийн их нөлөөлж байгаа хүн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир" гэв.