MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Focus press

Хүүхдүүд агаарын бохирдол дунд амьдарч байгааг ДЭМБ-аас анхааруулав
2018 оны 11-р сарын 06, 02:34:04
new photo

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас нийт хүүхдүүдийн 90-ээс илүү хувь нь өсөлт хөгжил, эрүүл мэндэд нь хорт нөлөө үзүүлдэг агаарын бохирдол дунд амьдарч байгаа талаар анхаарууллаа.

ДЭМБ-ын хийсэн “Агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд: Агаарыг цэвэрлэх нь” нэртэй судалгаагаар 2016 онд 600 мянга гаруй хүүхэд агаарын бохирдлын уршгаар амьсгалын замын өвчин тусч амиа алдсан байна. Ийм тохиолдол бага болон дундаж орлоготой орнуудад илүү бүртгэгдсэн бөгөөд агаарын бохирдол гэр болон гадаа ялгаагүй өндөр байжээ.
ДЭМБ-ын үзэж байгаагаар агаарын бохирдол хүүхдэд илүүтэйгээр сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд үүний шалтгаан нь хүүхэд том хүнээс олон, ойр ойрхон амьсгалдаг учир бохирдлыг ихээр шингээдэг байна. Бас нэг шалтгаан нь хүүхэд жижиг биетэй, газарт ойр байдагтай холбоотой юм. Зарим төрлийн хорт бодис нягтаршил ихтэй байдаг тул хүнд байдаг аж.
Түүнчлэн судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолтой орчинд байснаар дутуу төрөх, өсөлт гүйцээгүй хүүхэд төрүүлэх эрсдэлтэй болж байгаа аж. Мөн агаарын бохирдол хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна астма, хорт хавдар тусах магадлал нэмэгддэг байна. Үүнд гэр доторх агаарын бохирдол хамаатай бөгөөд халаалт, гэрэл, хиншүү хярвас хүүхдийн биед сөргөөр нөлөөлдөг. Мөн агаарын бохирдол дунд амьдарч буй хүүхэд ужиг өвчтэй болох эрсдэл нэмэгддэг.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хэвлэх Share
new photoУИХ-ын дарга М.Энхболд, С.Батболдынхоо хамт огцрох уу
new photoЕрөнхийлөгчийн зөвлөхийг залилангийн хэргээр эрэн сурвалжилж эхэллээ
new photoГарретт Уйлсон: Эрх мэдэлтнүүд хээл хахуулийн асуудалд орооцолдчихоод уучлалт гуйж, зээлээ буцаан төлж, нүглээ цайруулна гэдэг ичгүүртэй явдал
new photoД.ТОГТОХСҮРЭН: УИХ-ЫГ ТАРААЖ, УЛС ТӨРИЙН ХЯМРАЛ, ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭХЭЭС ИЛҮҮТЭЙГЭЭР ЗӨВШИЛЦӨХ, ХЭЛЭЛЦЭХ ЧИГЛЭЛ РҮҮ ЯВАХ ЁСТОЙ
new photoБ.Батзоригийг “дан дээл” ч үгүй үлдээх үү?
new photo"АСЕМ-ийн 17"-д хариуцлага тооцъё
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.