MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Уул уурхай

“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ
2018 оны 10-р сарын 17, 11:07:59
new photo

 -ОСЛЫН ДАРАА УУРХАЙН ГҮНД АЖИЛЛАЖ БАЙСАН 505 АЖИЛТНЫГ АЮУЛГҮЙ 

ГАЗАРТ ГАРГАЖ, ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ-

Аравдугаар сарын 15-ны өдрийн даваа гаригт Монгол Улсын хамгийн том зэс, алтны "Оюу Толгой" ХХК-ийн гүний уурхайд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарчээ. Энэхүү осолтой холбоотойгоор ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй" талаар “Оюу Толгой” ХХК-иас мэдээлэв. Ослын дараа буюу даваа гаригийн 21:00 цагт гүний уурхайд ажиллаж байсан 505 ажилтныг аюулгүй газарт гаргаж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.

“Оюу Толгой” ХХК-ийн гүний уурхайд гарсан ослын шалтгаан хохирлын хэмжээг тодруулахаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтынхан ажиллаж буй юм байна. Одоогоор гүний уурхайн ажил зогссон байгаа талаар Ханбогд сумын Онцгой байдлын газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компанид гэрээт байгууллагуудын хамт нийт 16 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 94 хувь нь монгол ажилчид ажээ.

Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан. “Рио Тинто” компаний хувьд Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч билээ.

 
Хэвлэх Share
new photoТавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа
new photoТавантолгойд нөхцөл байдал хүндэрснээр улсын төсөв тасалдахад хүрлээ
new photoЭрдэнэс Тавантолгой ирэх жилээс ногдол ашиг хуваарилах боломжтой
new photoНүүрсийг хийжүүлэх чиглэлд хамтран ажиллана
new photo ОХУ-ын Ростех компани Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувиа худалдав
new photo Монголын эдийн засгийг залуурддаг зэсийн үнэ өсөх үү, унах уу?
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.