MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Эрүүл мэнд

Жирэмсэн үед анхаарвал зохих асуудлын нэг нь бэлгийн харилцаа...
2018 оны 10-р сарын 08, 11:55:35
new photo

 Эмэгтэй хүн жирэмсэн үедээ өмнөх шигээ эр нөхөртөө хандаж чаддаггуй тохиолдол байдаг бөгөөд магадгүй үүндээ эхнэр тань санаа зовж яваа байх.

Жирэмсний эхний саруудад эмчийн зөвлөснөөр заавал хориглох шалтгаан /өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан г.м/ байхгүй, жирэмслэлт хэвийн, ямар нэг хүндрэлгүй явагдаж байвал бэлгийн хэвийн амьдралаас татгалзах шаардлагагүй. Өмнөх жирэмслэлтийн үед зулбадаг гэх мэт ужиг зуршилтай эмэгтэйчүүд жирэмсний эрт хугацаанд бэлгийн хавьтал үйлдэж хэрхэвч болохгүй. Харин жирэмсний тээлтийн сүүлчийн сард бэлгийн харилцаанд орох үед умайн булчин агших талтай гэдгийг анхаар. Энэхүү агшилтыг Брекстон Гиксын агшилт гэх бөгөөд жирэмсний хугацаа ихсэхийн хирээр улам тодорхой мэдэгдэнэ. Умайн хана хатуурч овойж байгаагаар та энэхүү агшилтыг мэдэрч болно. Бэлгийн хавьтлын дараа умайн булчин агшиж хатуураад эвгүй мэдрэмж мэдэгдээд байвал агшилт сулартал тайван хэвтэх хэрэгтэй. Таны бэлгийн сонирхол жирэмсний явцад биед тань үүсч байгаа нэмэгдэл дааврын нөлөөгөөр байнга хувирсаар байх болно. Мөн хэвлий томрохын хирээр бэлгийн ажил хийх байрлалаа ч эвтэйхэн болгож өөрчлөх шаардлага гарах байх.

Та бэлгийн хавьтал хийхдээ хэвийнхээсээ илүү ядрах, сэтгэл хөдлөл ихтэй байж болох бөгөөд эр нөхөрт тань ч жирэмсэн үеийн бэлгийн харилцаа зарим талаараа хэцүү мэт санагдаж магадгүй. Тиймээс та хоёр бие биендээ амрах боломж олгож, аливаа бэрхшээлтэй асуудлыг хамтран ярилцаж шийдэж байгаарай.

 

Хэвлэх Share
new photoЖирэмсэн үед анхаарвал зохих асуудлын нэг нь бэлгийн харилцаа...
new photoТомуу, томуу төст өвчний тохиолдол буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ
new photoДур булаам уруултай болох энгийн аргууд
new photoД аминдэм дутагдвал бэлгийн дур хүсэл буурна
new photoСар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг та мэдэх үү
new photoИрээдүйн ээжүүдэд өгөх зөвлөмж
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.