MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Уул уурхай

Эрдэнэс Тавантолгой ирэх жилээс ногдол ашиг хуваарилах боломжтой
2018 оны 03-р сарын 02, 11:30:40
new photo

Монголчууд Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэтийнхээ хувьцаа эзэмшигчид билээ. Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11 нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүн бүрт эзэмшүүлэхээр болсон юм.

Хувьцаа эзэмшинэ гэдэг ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Гэвч одоо болтол хувьцааны өгөөжөө монголчууд хүртэж амжаагүй л явна.  Гэхдээ сайн мэдээ байна.

Эрдэнэс Тавантолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус компанийн баланс дээрх 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэхээр болжээ.  Нэг ёсондоо хувьцаа эзэмшигчдийг бүртгэснээр өмч, өмчлөгч хоёр  баталгаатай болж байгаа хэрэг.  Ингэснээр  хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэхэд бэлдэж буй аж. 

Эрдэнэс Тавантолгой  өнгөрсөн онд 438 тэрбумын ашигтай ажиллажээ. Тус компани Чалкогийн өрийг бүрэн барагдуулж дууссан. Харин Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр үлдсэнийг ойрын хэдэн сард төлж барагдуулах боломжтой байгаа аж.

Иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа баталгаажуулахын тулд брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэж хувьцаагаа өөрийн эзэмшлийн болгох ёстой.

Та 158989 дугаар руу өөрийн Регистрийн Дугаараа ЛАТИН үсгээр илгээж өөрийн брокер болон Эрдэнэс Тавантолгой ХК ийн хувьцаа эзэмшлийн талаарх мэдээлэл авах боломжтой. ажээ

Хэвлэх Share
new photoТавантолгой-Гашуун сухайт чиглэлийн уртын урт тээврийг цуцаллаа
new photoТавантолгойд нөхцөл байдал хүндэрснээр улсын төсөв тасалдахад хүрлээ
new photo“Оюу Толгой”-н гүний уурхайд гал гарч, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоожээ
new photoНүүрсийг хийжүүлэх чиглэлд хамтран ажиллана
new photo ОХУ-ын Ростех компани Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн 49 хувиа худалдав
new photo Монголын эдийн засгийг залуурддаг зэсийн үнэ өсөх үү, унах уу?
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.