MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Эдийн засаг

1072 хувьцаагаа хэзээ амь оруулах вэ
2018 оны 03-р сарын 01, 12:03:39
new photo

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойгоос иргэн бүрт олгосон 1072 хувьцааны асуудлыг оруулсан боловч хурлын дараа хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгсөнгүй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэдийгээр Д.Сумъяабазар сайд уг асуудлыг танилцуулсан ч гуравдугаар сарын 14-ны хурлаар оруулж ир гээд гаргасан байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд хуралдсан ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн ч шийд гараагүй аж.

Д.Сумъяабазар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ний нуугүй хэлэхэд 1072 хувьцаа файл дээр л байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэх ажлыг даалгах ёстой. Үүний дараа энгийн хувьцаа хэдийг гаргах уу, давуу эрхийн хувьцаа хэдийг гаргах уу гээд илүү нарийн зүйлсээ тодорхой болгоно. Тавантолгойн хувьцааг тодорхой хугацаанд арилжихгүй байх, Монгол улсын иргэн хувьцаанаасаа ногдол ашиг хүртдэг байх системийг бий болгох ёстой. 1072 хувьцааг зарах юм бол гадны болон дотоодын янз бүрийн улсууд тойрч очоод хамаад авч мэднэ. Яг ягаан тасалбар болно шүү" гэж байсан.

Түүний ярилцлагаас 1072 хувьцааг эхний ээлжинд баталгаажуулахаас ажлаа эхлэх ёстой. Цаашлаад Баялгийн сангийн тухай хуулиа батлаад олон улсын зах зээл дээр Эрдэнэс Монголын, Эрдэнэс Тавантолгой гэх мэтээр ордуудынхаа хувьцааг гарган эргэлтэд оруулах тухай цухалзаж байсан. Гэвч Засгийн газрын гишүүд буюу МАН-ын өнөөгийн эрх баригчид гацаагаад байгаа нь ямар учиртай хэний эрх ашиг хөндөгдөөд байна вэ гэх асуулт урган гарч байна.

Иргэн би машины гэрчилгээтэй мөн унаад явдаг машинтай. Тэгвэл иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай гэж дарга сайд нар л хэлээд байгаа болохоос машин шиг бидэнд гар дээр үзүүлэх эд хөрөнгийн бүртгэл, баримт баталгаа алга. Иргэн бүр 1072 хувьцаатай гэх үгсээс өөр бодит зүйл бидэнд алга. Бид хэдий болтол цонхны цаанаас чихэр долоох вэ.

Ер нь бол баталгаажуулах нь битгий хэл, Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэхгүй байгаа нь ч анхаарал татаж байна. Уг нь МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөрт “Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно” гээд тов тодорхой заачихсан байгаа.

Гэтэл хоёр удаагийн Засгийн газрын хуралдаанаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын танилцуулсан гэх 1072 хувьцааг амь оруулах асуудлыг алх цохилгүй гаргасаар галт тэрэг хөдөлгөхөөс хойшоо суусаар. Сураг сонсох нь ээ “ахиад танилцуул” гэсэн үгээр эл асуудлыг хойш татсаар байгаа гэнэ.

"Иргэн бүртээ 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр боллоо" гэсэн үгийг сонсоод хэдэн жил өнгөрлөө. Монголчуудын баялаг стратегийн орд газруудыг нэг саванд багтаан “Эрдэнэс Монгол” хэмээх компани байгуулагдаад 10 гаруй жил боллоо. Энэ байгууллага яг юу хийдэг талаар гэхээсээ илүү үйлчлэгчээсээ эхлээд том дарга хүртлээ монголд байхгүй олон сая төгрөгийн цалин авч гоё оффист суудгаас өөрөөр ийм тийм ажил хийчихлээ гэж сонсогдож байгаагүй юм байна.

Эцэст нь хэлэхэд 1072 хувьцааг эзэмшүүллээ гэхээсээ илүү гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр хэмжээний баримтжуулж, баталгаажуулж өгөхийг Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд уламжлая.

Хэвлэх Share
new photoИРГЭД: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох нь ЗӨВ
new photoХэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болж хумигдлаа
new photoОХУ шатахууны үнээ үе шаттайгаар нэмэгдүүлнэ
new photoНэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна
new photo1072 хувьцааг арилжаалах боломжгүй
new photoИпотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 2017 оныхоос нэг мянга орчмоор буурна
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolcomments.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл бичих



"Банш" Батаа бүл нэмнэ
2019 оны 01-р сарын 03, 11:58:25
Бусад видео

MONGOLCOMMENTS.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.