MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | PHOTO news

Нора нүдэндээ мэс хүргүүлжээ
2017 оны 06-р сарын 16, 12:25:27
new photo


Үзэгчдийг өвөлжин цэнхэр дэлгэцийн өмнө уясан MNTM тэмцээний шүүгчээр Д.Нора ажилласан. Шилдэг модель шалгаруулах тэмцээн өвлийн дүн хүйтэнд явагдсан болохоор шүүгч Д.Нора, шилдэг модель болохоор өрсөлдсөн охид бүсгүйчүүд бүгдээрээ ядарч, даарч зутарсан байх. Тэр тусмаа ихэвчлэн гадаадад амьдардаг шүүгч Нора ядарсан бололтой, тэмцээн дуусав уу, үгүй юу, гадагшаа явж, далайн эрэгт наран шарлагын газар амарч явна. Загвар өмсөгч Д.Нора илүүдэл жингүй модель болохоор тэр үү, бикинитэй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулахаас татгалздаггүй. Энэ удаа ч хагас нүцгэн шахуу зургуудаа цахим хуудастаа байрлуулж, хүмүүсийн нүдийг хужирласан. Ингээд зогсохгүй нүдэндээ мэс хүргэж, давхраагаа ганган болгосныг MNTM нэвтрүүлгийн үеэр үзэгчид анзаарсан байх. Нүдээ хэрхэн, хаана гоё болгосон талаарх нууцаа найзуудтай хуваалцаж буй зургийг уншигч та харж байна.
Загвар өмсөгч Д.Нора нас нь 30 гарчихсан ч гэр бүлийн амьдралд яарахгүй яваа. Монголд байхаасаа илүү гадаадад загварын чиглэлээр ажиллаж, Америкт гэрэл зурагчны мэргэжлээр хоёр жил суралцсан болохоор үеийнхээ загвар өмсөгчдөөс өөр бодолтой. Ахимаг насны баян эрийг огт сонирхдоггүй. Харин “АПУ” компанийн маркетингийн менежер Одбаяр гэдэг залуутай үерхэж байсан гэх юм билээ. Тэр залуу Нораг орхиж, одоо топ модель Э.Сэлэнгийн сүйт залуу, хүүгийнх нь эцэг болсон аж.