MONGOLCOMMENTS.mn: | Сонгууль | Нийтлэл | Ярилцлага | Сурвалжилга | Видео | Фото
Холбоо барих
 
 ОНЦЛОХ МЭДЭЭ
Breaking news, Money & Finance    
БУСАД ’’Зулын 25”-ны айлтгал “Улаанбаатар палас”-т болно ...
Headlines
Бусад | Сонгууль

Эхнэртээ үнэнч байж чадаагүй хүмүүс эх орондоо үнэнч байж чадах уу
2014 оны 06-р сарын 16, 11:18:54
new photo
 
 
 


Эхнэртээ үнэнч байж чадаагүй хүмүүс эх орондоо үнэнч байж чадах уу гэдэг асуудал заримдаа бодогддог юм. Хайртай, хайртай гэж суучихаад хаяад явдаг, үнэнчээр хайрлана гэж амлачихаад хэлсэндээ хүрдэггүй хүмүүст эх орон, ард түмнээ даатгаж болно гэж үү.
“Нэгийг хаяж чадсан хүн чамайг ч бас хаяна” гэж ярьдагчилан эхнэртээ үнэнч үлдэж чадаагүй хүмүүс эх орондоо үнэнч үлдэнэ гэдэг юу л бол. Ийм хүмүүс өнгөрсөн парламентын түүхэнд ч байсан, ирэх жилүүдийн парламентад ч байсаар байх биз ээ.
Бусдын хувийн амьдрал руу өнгөлзөх нь ёсзүйд тийм таатай бус ч өрх гэрийн байдал, гэр бүлтэй эсэх зэрэг шалгуурууд төр түшилцэх хүмүүсийн гол үзүүлэлтүүдийн нэг болдог гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ.
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үгийг өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлчихээгүй байх. Тиймээс гэрээ засаагүй байж төрөө засах гэж буй хүмүүсийг энэ удаа онцлохоор шийдсэн юм.


Д.Дэмбэрэл гишүүн хөгшин, залуу хоёр эхнэртэй


Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэгчээр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл хүртэл насаараа ханилсан эхнэрээсээ хөндийрч чадаж байхад бусад нь аргагүй юм даа.
Хэдэн жилийн өмнө УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн найз Ховд аймгийн МАХН-ын дарга асан Батмөнх насан эцэслэхдээ өөрийн бага охин Б.Гантогтохоо харж хамгаалж, санаа тавьж, тусалж явахыг аминчлан захисан гэдэг. Найзыгаа талийгаач болсоны дараа охин Б.Гантогтохыг нь өөрийн туслахаараа ажиллуулж байгаад эхнэрээ болгосон тэрбээр нас, намба чацуу эхнэр Долгорсүрэнгээ төр, засгийн арга хэмжээ, ард түмний өмнө л дагуулж явдаг гэнэ лээ. 
Тэд нэг гэрт ороод өдгөө 42 жил болж байна.
Экс Ерөнхий сайдын best сонголт


МАН-ын листийн нэгдүгээрт жагсаж буй экс Ерөнхий сайд маань ч эхнэрээ солиод амжсан билээ. Гадуур түүнийг анхны эхнэрийнхээ дотны найзтай суусан гэж ярьдаг. Хоёр хүүхдийг нь төрүүлсэн анхны эхнэр Баттуяа нь олон жил Америкт амьдарч байгаад Монголдоо ирээд удаагүй байгаа гэлцэнэ.
Экс Ерөнхий сайд С.Батболдын хувьд одоогийн гэргий Х.Отгонтуяадаа 100 хувь сэтгэл хангалуун явдагаа хэлж байсан удаатай. Тэрбээр бүр “Миний хамгийн best сонголт” гэж эхнэрээ тодорхойлсон. Анхны болон одоогийн эхнэрүүдээсээ таван сайхан хүүхэдтэй болсон Экс Ерөнхий сайд С.Батболд best сонголтынхоо хүчинд өдий зэрэгтэй явааг үгүйсгэх аргагүй юм. Генералын дээр Маршал байдаг гэж амжилттай яваа эрчүүдийн эхнэрүүдийг тодорхойлдог шүү дээ.

Х.Баттулга таван эхнэр, 14 хүүхэдтэй


Дараагийн цуутай эрхэм бол саяхан давхар дээлээ тайлсан Х.Баттулга. Х.Баттулга гишүүнийг таван эхнэртэй, 14 хүүхэдтэй гэж намынхан нь ярьдаг. Өөрөө бол мэдээж энэ тухайгаа нууцалдаг биз.
Тэрбээр хоёр том болсон охиноо хүүтэйгээ гар дээрээ өргөн авахуулсан зургаа өөрийн Facebook дээрээ тавьсан байдаг юм. Зургийн тайлбар нь “Миний гэр бүл миний аз жаргал”. Энэ бүгдээс үзэхэд тэрбээр эхнэрүүдээ л сольж гомдоодгоос биш сайн эцэг бололтой.
Анхны бөгөөд албан ёсны эхнэр Ц.Энхтуяа нь ИЗНН-аас өнгөрсөн сонгуулиар УИХ-д листийн есдүгээрт жагсаж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч эхнэрээ сольсон


АН-ын гаргасан листийн нэгдүгээр хүн буюу АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ч анхны эхнэрээ сольсон. Шинэ эхнэр Х.Сэлэнгэ нь нөхрийнхөө хуучин эхнэр Ганчимэгтэй эв найртай байж, хүүхдүүдийнхээ төлөө санаа тавьдаг гэх юм билээ.
Нөхрөө “хайртушка” хэмээн дууддаг Х.Сэлэнгэ бүсгүй Н.Алтанхуяг даргад гурван охин төрүүлж өгчээ. Мөн өөрөө том охин дагуулж ирсэн нь өдгөө шоучин хэмээгдэж, Ерөнхий сайдын чихийг багагүй халууцуулаад байгаа билээ.

 “Гоонь эр” С.Баяр


 Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С. Баярын анхны эхнэрийг О.Гэрэлтуяа гэдэг бол удаах эхнэр нь Х.Хулан.
Удаах эхнэрээ УИХ-аас сонгож байсан эрхэм түшээгийн хоёр дахь амьдрал бүтэлгүйтсэнээс хойш “Гоонь” эрийн амьдралыг сонгож өнөөдрийг хүрсэн билээ. Гэвч тэрбээр өдгөө гурав дахь эхнэрээ аваад АНУ-д тансаг хауст аж төрж байгаа нь нэгэнт цахим ертөнцөд ил болсон юм.

О.Чулуунбатын хэнз амьдрал, хэнз охин

МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч амжилт гаргаж чадаагүй, одоогийн Эдийн засгийн дэд сайд О.Чулуунбатын анхны эхнэрийг Баасансүрэн хэмээдэг. Харин хоёр дахь эхнэрийг нь Цэндмаа гэнэ. Эхнэр Баасансүрэнгээсээ салж, Цэндмаа гэх залуухан бүсгүйтэй ханилсан О.Чулуунбат гишүүн хэнз охинтой болж ихэд нялхарсан гэж сонсогддог.

Ч.Улаан ч хоёр дахь амьдралаа зохиожээ
МАХН-аас гаргасан жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, УИХ-ын гишүүн, бүр сангийн сайд болоод амжсан Ч.Улааны анхны эхнэрийг Буд хэмээдэг гэнэ лээ. Өдгөө Буд бүсгүй гадаадад хүүхдүүдийнхээ хамт амьдардаг бол үерлэсэн голд живж байсан хүнийг аварч, ардын баатар болсон Ч.Улаан гишүүн залуухан эхнэртэйгээ Зайсанд амьдарч байна.
Залуу эхнэр нь 13 дугаар хороололд баар ажиллуулдаг юм гэсэн шүү.

Л.Гүндалай хоёр амьдралдаа хайртай


УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг хоёр дахь амьдралаа зохиосныг мэдэхгүй хүн ховор. Анхны эхнэр нь түүнд эд хөрөнгө бэлэглэсэн бол одоогийн гэргий Л.Аззаяа нь жинхэнэ хайрыг мэдрүүлсэн гэж эрхэм гишүүн номондоо өгүүлсэн байдаг. Тэгэхээр Л.Гүндалай гишүүн хоёр амьдралдаа хоёуланд нь хайртай байгаа биз.

Ө.Энхтүвшин нүүрээ ч татуулж, эхнэрээ ч солив

 УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Монголын радиогийн Хурд агентлагт насаараа шахуу ажиллаж буй Энхтуяа гэх бүсгүйтэй ханилж байжээ. Гэвч нүүрээ ингэсэгдсэн болов уу гэмээр гял, цал явдаг Ө.Энхтүвшин гишүүн хоёр дахь амьдралаа зохиож, нүүр, нүдээ ч татуулсан юм. Түүний хоёр дахь эхнэрийг У.Булган гэдэг аж.

Р.Буд хүртэл дутсангүй

МАН-аас Сүхбаатар аймагт дахин өрсөлдсөн ч чадаагүй УИХ-ын гишүүн асан Р.Будыг даруу, төлөв нэгэн гэж сонгогч олон дүгнэдэг. Тэгвэл Сүхбаатар аймгийн Дархан түшээ болтлоо улиран сонгогдсон тэрбээр хоёр дахь амьдралаа зохиосон аж.
Анхны эхнэрийнх охин Б.Анужин нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж байсан билээ.

Ц.Дашдорж сайд залуу эхнэр сонгов уу

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж ч мөн анхны эхнэрээсээ салж өөрөөсөө нэлээд дүү залуухан бүсгүйтэй дэр нэгтгэсэн гэх яриа бий. Гэхдээ батттай, батлагдсан зүйл биш гэдгийг энд цохох нь зүйтэй биз.

Ч.Ганхуягийн удаах амьдрал